2026 онд нээгдэж буй шинэ сургууль

Барууны боловсрол, Монгол оюун

Лондон ЭдүкейшнСургууль

Лондон Эдүкейшн Сургууль нь Кембрижийн олон улсын хөтөлбөрийг үндэсний өв соёл, оньсого таавар, шатрын уламжлалд тулгуурласан Монгол оюун ухаантай хослуулдаг. Бид сэтгэн бодох чадвар, логик, хэлний боловсрол, хүүхдийн хөгжлийг нэгтгэсэн орчин үеийн, аюулгүй орчинд ирээдүйд бэлэн иргэнийг төлөвшүүлнэ.

Лондон Эдүкейшн Сургуулийн кампус
Лондон Эдүкейшн Сургуулийн кампус

640

Хүүхдийн багтаамжтай орчин үеийн кампус

35

Жилийн нэгдсэн туршлагатай багшлах баг

Кембриж

Стандартад нийцсэн, олон улсын хөтөлбөр

Оксфорд

Англи хэлний хөтөлбөр, IELTS бэлтгэл

Яагаад Лондон Эдүкейшн вэ?

Кембрижийн олон улсын хөтөлбөр, уламжлалт Монгол ухаан нэг дор

Бид зөвхөн “Монгол дахь Британийн хөтөлбөр” биш. Академик нягт нямбай байдал, дэлхийд бэлэн байдал, логик сэтгэлгээ, уламжлалт оюун ухаан, хүүхдийн хөгжлийг нэгтгэсэн орчин юм.

Өв соёлд суурилсан Монгол оюун ухаан

Оньс нь хүнийг түргэн хариу хайхаас илүү зөв гарц олоход сургадаг. Энэ нь хүүхдэд тууштай байдал, тэвчээр, олон талаас нь бодох чадварыг суулгана. Үндэсний өв соёл, оньсого таавар, шатрын уламжлал нь хүүхдийн стратеги сэтгэлгээ, тэвчээр, логикийг хөгжүүлэх бидний онцлог суурь юм.

  • Шатар, дам, стратегийн тоглоомоор сэтгэлгээ хөгжүүлэх
  • Оньсого тавараар логик, ой тогтоолтыг бэхжүүлэх
  • Монгол үндэсний өв соёлд тулгуурласан хүмүүжил

Кембрижийн олон улсын хөтөлбөр

Олон улсын стандартыг Монгол орчинд тохируулан, чанартай сурах боломжийг бий болгоно.

Гүнзгийрүүлсэн математик

Математикийн суурь, системтэй сэтгэлгээнд тулгуурлан бодит асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлнэ.

Гадаад хэлний боловсрол

Англи хэлийг хичээл биш харилцаа болгоно. Дүрэм цээжлэхээс илүүтэйгээр Оксфордын хөтөлбөрөөр өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлж, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлнэ.

Сэтгэн бодох чадвар

Логик, ой тогтоолт, шүүмжлэлт сэтгэлгээг тогтмол хичээлээр зорилготойгоор хөгжүүлнэ.

Олон төрлийн үнэ төлбөргүй дугуйлан

Бүх талын хөгжлийг дэмжсэн дугуйлан, сэтгэл санааны дэмжлэг, авьяасыг нээх хөтөлбөрүүд.

Орчин үеийн сургалтийн орчин

Стандартад нийцсэн анги танхим, спортын танхим, талбай бүхий аюулгүй орчин.

Т. Мөнх-Алдар

Т. Мөнх-Алдар

Лондон Эдүкейшн Сургууль

Сургуулийн алсын хараа

Захирлын мэндчилгээ

Хүүхэд бүр давтагдашгүй. Сургуулийн үүрэг бол хүүхдийг нэг хэвэнд цутгах биш, харин тэр нуугдаж буй чадварыг нь нээж өгөх явдал юм. Дэлхийтэй ярилцдаг ч, Монгол өв соёл, ухаанаа мэддэг Монгол хүн хэвээрээ үлдээсэй хэмээн бид зорьдог.

Хүүхэд төвтэй хандлага

Хүүхэд бүрийн онцлог, авьяас, хөгжлийн хэмнэлийг хүндэтгэнэ

Монгол ухаан ба дэлхийн боловсрол

Үндэсний өв соёл, орчин үеийн сургалтыг хослуулсан орчин

Академик ба хөгжлийн чиглэл

Хөтөлбөр

Манай хөтөлбөр нь академик гүнзгийрэлт, сэтгэн бодох чадвар, хэлний боловсрол, хүүхдийн бүх талын хөгжлийг нэгтгэсэн.

01

Кембрижийн олон улсын хөтөлбөр

Олон улсын хөтөлбөрөөр дамжуулан шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.

02

Гүнзгийрүүлсэн математик

Математикийн суурь, системтэй сэтгэлгээнд тулгуурлан бодит асуудал шийдвэрлэх чадвар.

03

Англи ба гадаад хэл

Оксфордын хөтөлбөр, гадаад багштай ярианы англи хэл, IELTS-ийн бэлтгэл.

04

Логик ба ой тогтоолт

Анхаарал, ой тогтоолт, логик дүгнэлтийг бэхжүүлэх дасгал, аргачлал.

05

Шатар ба стратеги

Шатар, дам, стратегийн тоглоомоор тэвчээр, төлөвлөлт, шийдвэр гаргалтыг сургана.

06

Хүүхдийн хөгжил

Бүжиг, хөгжим, урлаг, гар урлал, спорт зэрэг үнэ төлбөргүй дугуйлангууд.

Сургалтын үе шат

1–6 дугаар анги

Бага анги

Сургуулийн орчинд дасан зохицож, оньс болон шатраар дамжуулан анхаарал төвлөрөл, логик сэтгэлгээний сууриа тавих үе.

7–9 дугаар анги

Дунд анги

Суурь хичээлүүдийн бат бөх мэдлэг, сониуч зан, шүүмжлэлт сэтгэлгээний эхлэлийг тавина.

10–12 дугаар анги

Ахлах анги

Гүнзгийрүүлсэн хичээл, хэлний бэлтгэл, дэлхийн их сургуулиудад элсэх замыг тодорхой болгоно.

Хөтөлбөр
Орчин ба сургуулийн амьдрал

Стандартад нийцсэн, хүүхдэд ээлтэй орчин

Хүүхэд бүр аюулгүй, тав тухтай, бүтэцлэгдсэн орчинд академик болон хувь хүнийхээ хувьд хөгжих бүрэн боломжтой.

640

Хүүхдийн багтаамж

35

Жилийн нэгдсэн туршлага

Орчин үеийн анги танхим
01 / 06

Орчин үеийн анги танхим

Стандартад нийцсэн, гэрэл сайтай анги танхимууд.

Хүүхэд бүрийн доторх гэрлийг асаах нь: Дугуйлан ба хөгжил

Хүүхдийг хайрцаглах биш нээх зорилготой хувь хүний онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрүүд.

БүжигХөгжимУрлагГар урлалСпортШатарСэтгэлгээний дугуйлан
Мэдээ мэдээлэл

Сургуулийн мэдээ ба эцэг эхчүүдэд

Сургуулийн мэдээ, элсэлтийн мэдээлэл, эцэг эхчүүдэд хэрэгтэй шинэчлэлүүдийг эндээс хүлээн аваарай.

Бүх мэдээг үзэх
2026 оны тавдугаар сарын 26

hi2

2026 оны тавдугаар сарын 26

manai huuhed

Удахгүй шинэ мэдээ нэмэгдэнэ

Элсэлт болон нээлттэй өдрийн талаар хамгийн түрүүнд мэдэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Элсэлт

Элсэлтийн журам

Манай сургуульд элсэх үйл явц ойлгомжтой, зохион байгуулалттай, эцэг эхэд ээлтэй.

01

Бүртгүүлэх

Онлайн маягт бөглөж эсвэл холбогдох дугаар руу залгаж сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

02

Сургуультай танилцах

Кампус, анги танхимтай танилцаж, багш нартай уулзана.

03

Элсэх

Бүртгэлээ баталгаажуулж, сургуульд элсэнэ.

Та бидэнтэй нэгдэхэд бэлэн үү?

Өргөдөл гаргах

Өргөдөл гаргах — Ирээдүйгээ өнөөдөр эхлүүл

Хялбар бүртгэл
Сургуулийн танилцуулга
Эцэг эхийн зөвлөгөө
Холбоо барих

Бидэнтэй холбогдох

Сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, зочлох цаг товлохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Хаяг

БЗД, Улаан Хуаран, 38-р хороо

Шинэ Сонголт хороолол, Улаанбаатар

Утас

7600-3838

9910-5988

Имэйл

info@londoneducation.mn

Ажлын цаг

Даваа – Баасан: 07:00 – 21:00